Манай сургуулийн 10а ангийн сурагч С.Алтангэрэл, Х.Цогтбилгүүндарь нар Нийслэл Улаанбатар хотынхоо мянга мянган хүүхэд, багачуудаа төлөөлөн 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Дэлхийн Зөн ОУБТГ, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран Найрамдал ОУХАТ – д 5 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” ерөнхий зорилготой "Хүүхэд насаа хайрлая” үндэсний хэмжээний VI чуулган, "Инээж буй хүүхэд” хүүхдийн XI чуулганд идэвхтэй, санаачилгатай оролцож дуу хоолойгоо хүргэлээ.
|

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын
ногоон суваг ТББ болон бусад байгууллага, хувь хүмүүсийн оролцоотой 3
сарын 24 - ны өдөр "Хатан туул ба Цаг хугацаа” аяны өдөрлөгийг зохион
байгуулж Туул голын усны дээжийг авч Улаанбаатар хотын төв талбай
хүртэлх 3,5 км
газарт 3000 хүнээр дамжуулан туулын усыг буухиалуулахын хажуугаар
туул голыг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болоход зориулж 200 мянга
гаруй олон нийт саналын хуудсыг авсан үйл ажиллагаа болж уг үйл
ажиллагаанд манай сургуулийн сурагчид идэвхтэй оролцлоо.
|
 Манай сургуулийн 10а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, Нийслэлийн Хүүхдийн Холбооны тэргүүн Б.Намуунцэцэг нар нийслэлийн төдийгүй нийт Монгол хүүхдүүдийн дуу хоолой болж Эрүүл Мэндийн Яамны Дэд Сайд Ж.Цолмон, ДЭМБ - ын Монгол улс дахь төлөөлөгч Р.Виват болон бусад сүрьеэ өвчинтэй тэмцэхтэй зорилго шулуудсан мэргэжлийн хүмүүсийн хамт хэвлэлийн бага хуралд оролцож Монголын нийт хүүхдүүдийнхээ өмнөөс "Бид сүрьеэгүй Монгол амьдармаар" байна хэмээн уриалан, хүслээ.
|
2012 оны 3 сарын 3-ны өдөр Скаутын "Цасны баяр" болсон байна. Энэхүү арга хэмжээнд нийт 300 гаруй скаутын гишүүд, удирдагчид оролцож бүтэн өдрийг цэвэр агаарт өөрийн зорилго нэгт анд нөхдийн хамт хөгжилтэй өнгөрүүлсэн гэнэ.
|
 "Морьтой ч болоосой”, "Хөхөө гэрлэх дөхлөө” кино, "Харуул Алтай”,
"Цагаан булаг” зэрэг олон роман, хүүхдийн "Хөгжөөнтэй туужууд”, "Галт
уул сэтгэхийн цагт” зэрэг олон бүтээлээрээ олны танил болсон Төрийн
шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
Д.Гармаа гуайтай 45 - р дунд сургуулийн тэргүүний10а ангийн сурагчид уулзаж чөлөөтэй ярилцав.
|
 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 - р дунд сургуулийн нийт сурагч, багш, ажиллагсдад уриалж байна!
|
 2012 оны 2 сарын 18 – ны өдөр Нийслэлийн Сүхбаатар
Дүүргийн 45 – р дунд сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүд болон
бусад төлөөлөл сурагчдын хамт нийт 16 хүүхэд ХААН банкны маркетингийн хэлтэс
зохион байгуулсан " Фокус
бүлгийн ярилцлага” - д
Монголын нийт хүүхдүүдээ төлөөлөн идэвхтэй оролцов.
|
 Сурагчдын нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдийн
оролцооны эрх үүргийг суртачлан таниулж мэдүүлэх зорилготой зорилтод төслийн удирдамж
|
 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 - р дунд сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь 2012 оны 2 сарын 2 - ны тэгш тоот өдөр нийгмийн ажилтан Бумаа багшаар удирдуулан 2 - р хагас жилийн анхны хурлыг зохион байгуулж шинэ бүтэц зохион байгуулалт, гишүүдтэй боллоо.
|
|