21:24 "Сурагч - Бидний оролцоо" | |
Нийслэлийн Сүхбаатар
Дүүргийн ЮНЕСКО – ийн холбоот 45 – р дунд сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн "Сурагч – Бидний оролцоо” – зорилтод төсөл Улаанбаатар хот 2012.02.06 Нэг.Төслийн зорилго: Сурагчдын нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдийн оролцооны эрх үүргийг суртачлан таниулж мэдүүлэх.
Хоёр. Төслийн хамрах хүрээ, хугацаа: - Нийслэлийн Сүхбаатар Дүүргийн 45 – р дунд сургуулийн дунд, ахлах ангийн нийт сурагчид. - 2011 – 2012 оны хичээлийн жилийн II хагас жил
Гурав. Хүрэх үр дүн - Сурагч бүрийг хүүхдийн оролцооны тухай зохих мэдлэгтэй болгох - Сургуулийн сурагчдын уламжлалт өөрийн удирдлагын байгууллагуудыг идэвхжүүлэн, шинэчлэх /Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, өсвөрийн цагдаа клуб, улаан загалмай бүлгэм/ - Сурагчид өөрөө байгууллага, холбоод үүсгэн байгуулах, тэдгээрт нэгдэн орох - Гэр бүл, сургууль, олон нийтийн хүрээнд сурагчид өөрсдөө харилцан зөвлөлцөж хөгжих, суралцах үйл ажиллагаануудыг зохион байгуулах - Сурагчид өөрсдийн амьдралд шаардлагатай мэдээллийг олж авах, өөрсдийгөө хөгжүүлэн хамгаалах - Сурагчид өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо сонсгох, олон нийтийн хүрээнд болон амьдарч байгаа орчинд өөрсөддөө хамааралтай шийдвэр гаргахад оролцох
Сурагчдын өөрөө удирдах зөвлөл
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |