18:28 Манай сургуулийн сурагч эрүүл Монгол хүүхдүүдийн дуу хоолой боллоо | |
![]() ![]() ![]() Дээрх зурган дээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дах суурин төлөөлөлөгч ноён Р.Виват сууж байна, түүний дараагийн суудалд Эрүүл мэндийн яамны дэд сайд хатагтай Ж.Цолмон, тэгээд Нийслэлийн хүүхдийн холбооны ОНХА - ын дарга, 45- р дунд сургуулийн сурагч х.Цогтбилгүүндарь, түүний дараа сууж байгаа эгчийн дараагийн суудалд Нийслэлийн Хүүхдийн Холбооны тэргүүн, 33- р дунд сургуулийн сурагч, Үндэсний шилдэг хүүхэд Б.Намуунцэцэг нар сууж байна. Манай сургуулийн сурагч Х.Цогтбилгүүндарь нь 33 - р сургуулийн сурагч Б.Намуунцэцэгийн хамт 3 - сарын 19 - ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр болсон "Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоон" - ны зөвлөлдөх уулзалтад дээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр очиж Монгол хүүхдүүдийнхээ өмнөөс сүрьеэ өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр шийдсэн юм.
Улмаар 3 сарын 23 буюу Дэлхийн нийтийн сүрьеэтэй тэмцэх өдрийн өмнөх өдөр нь хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хуралд оролцож Монголынхоо нийт хүүхдүүдийн дуу хоолой болсон нь манай сургуулийн нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэнд хүргэсэн сайхан үйл явдал болсон юм. Сүрьеэ өвчний тухай Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг боловч дэлхий нийтээр сүрьеэ өвчний
улмаас жилдээ 1.7 сая хүн нас бардаг аж. Харин сүрьеэгийн халдвараар
өвчилсөн шинэ тохиолдол жилдээ 9.4 сая бүртгэгддэг гэсэн тооцоог
ДЭМБ-аас гаргасан. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор
Роберт Кох сүрьеэгийн вирусийг анх илрүүлсэн юм. Үүнээс хойш зуун
жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг "Дэлхийн
сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарласан байна. Дэлхийн хэмжээнд
бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч
нас баралтын тоо жилээс жилд буурч, эмчилгээний үр дүн өндөр байгаа аж.
Манай улс энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх Дэлхийн өдрийг "Бид, сүрьеэгүй Монгол амьдрах болно” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ба нийт тохиолдлын 80 орчим хувийг ид хөдөлмөрлөх насныхан буюу 15-49 насны хүмүүс эзэлж байгаа аж. Сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний үр дүн 2010 оны статистик үзүүлэлтээр Номхон далайн Баруун бүсийн хэмжээнд тавьсан зорилтуудыг биелүүлж байгаа боловч сүрьеэ өвчний тархалт улсын хэмжээнд буурахгүй байгаа ба уг өвчин нь манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт орж, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна. 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн дотор сүрьеэ 9,3 хувь эзэлж байна. Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь , эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн дотор 55,4 хувийг эзлэж байна.
Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг халдварт өвчин бөгөөд ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр амьдралын туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар буюу гурван долоо хоногоос илүү ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шалтгаангүй жин буурах, халуурах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай үзүүлж "сүрьеэгийн шинжилгээ” өгөх шаардлагатай аж. Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчийн заавраар эмээ 6-8 сар тогтмол уухад бүрэн эдгэрдэг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг байна. Харин эмэнд дасалтай сүрьеэ хоёр жилийн турш эмчлүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь энэ хугацаанд эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахгүй байхыг сануулдаг тул ихэнхдээ эмнэлэгт буюу ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Иймд сүрьеэгийн эдгэрэлтэнд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах хэрэгтэй юм Ийм аймшигтай өвчний эсрэг өөрсдийн дуу хоолойгоо хүргэж буй эдгээр сурагчдаар бахархахгүй байхын аргагүй юм. Мэдээллийг бэлтгэсэн: Сурагч С.Алтангэрэл | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |