Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Мягмар, 2025-06-17
Эхлэл » 2012 » 4 - р сар » 8 » Манай сургуулийн 2 сурагч үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнд оролцлоо
14:33
Манай сургуулийн 2 сурагч үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнд оролцлоо


Манай сургуулийн 10а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, С.Алтангэрэл нар Нийслэл Улаанбатар хотынхоо мянга мянган хүүхэд, багачуудаа төлөөлөн 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Дэлхийн Зөн ОУБТГ, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран Найрамдал ОУХАТ – д 5 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” ерөнхий зорилготой "Хүүхэд насаа хайрлая” үндэсний хэмжээний VI чуулган, "Инээж буй хүүхэд” хүүхдийн XI чуулганд идэвхтэй, санаачилгатай оролцож үндэсний хэмжээнд шинээр батлагдсан хүүхдийн оролцооны баримт бичгийг (Хүүхдийн оролцоог дэмжих стратеги) цаашид хэрхэн хэрэгжүүлэх, хүүхдийн оролцоог идэвхжүүлэх, дэмжих төлөвлөгөө гарган, орон нутаг, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд гар бие оролцож  дуу хоолой, оюун бодлоо хүргэсэн юм.

Мөн "Инээж буй хүүхэд” XI чуулганд "Инээж буй хүүхэд” X чуулганаас гарсан шийдвэрийн дагуу хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний санаачилгын хүрээнд хэлэлцэж төлөвлөсөн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцжээ.

Category: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1144 | Нэмсэн: Tsogtoo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]