19:33 Уриалга! (Манлайлал - СНБ) | |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 – р дунд сургуулийн "Манлайлал” сурагчдын номын бүлгэм нь 2012 оны 1 –р сарын 5 – ны өдөр сурагчдын үүсгэл санаанчлагаар байгуулагдсан, номын сайн анд нөхрийн тангарагтай хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага юм. Манлайлал номын бүлгэмийн гол зорилго нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 – р дунд сургуулиа "Номын их өргөө – Жишиг сургууль” болгох, Оюунт Монгол аяны "Оюун билгийн дээдлэе” урианы хүрээнд сургуулиа "Оюунлаг сургууль” болгох явдал юм. Сургуулийн нийт сурагчдад номын үр шимийг таньж мэдүүлэх, номын сайн анд нөхөр болгох, сурагдчын чөлөөт цаг завийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг чадварыг эрхэмлэсэн, эерэг сэтгэлгээтэй ОЮУНЛАГ СУРАГЧ болгох үйл ажиллагаанд сургуулийн нийт сурагч, багш, ажилагсдийн оролцоо өндөр ач холбогдолтой тул эрхэм хүндэт таныг манай бүлгэмийн үйл ажиллагааг байнгын дэмжин ажиллаж, бямба гариг бүрийг ОЮУНЫ ХИШИГ – ӨДӨР болгон өнгөрүүлэх үйл ажилд гар бие оролцоно уу хэмээн уриалж байна.
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |