Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Лхагва, 2025-02-05

.:МАНЛАЙЛАЛ - СУРАГЧДЫН НОМЫН БҮЛГЭМ:.

Удирдагч багш: Б.Ичинхорлоо

"Манлайлал - сурагчдын номын бүлгэм" нь "Оюунт Монгол" аяны хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЮНЕСКО - ийн холбоот 45 - р дунд сургуулийн 8,9,10 - р ангийн төлөөлөл болсон номтой нөхөрлөгч хүүхдүүдийн байгуулсан Номын сайн анд нөхрийн тангарагтай сурагчдын өөрийн удирдлагын байгууллага юм.

Бүлгэмийн зорилго: 45 – р дунд сургуулиа"Номын их өргөө    Жишиг сургууль” болгох, Оюунт Монгол аяны "Оюун билгийн дээдлэе” урианы хүрээнд сургуулиа "Оюунлаг сургууль” болгох явдал

Номын их өргөө жишиг сургуулийн зорилт:
 - Сурагчдын чөлөөт цаг завыг зөв боловсон үр өгөөжтэй өнгөрүүлж, тэднийг номтой нөхөрлүүлэх
 - Номын үр шим, өгөөжийг хүүхэд залууст үргэлж таньж мэдүүлэх
 - Номыг оюуны дээд бэлэг тэмдэг хэмээн хүндэтгэн хайрлар сэтгэлийг сурагч бүрд төлөвшүүлэх
 - Ном зохиолыг сурагчдад төрөл бүрийн хэлбэрээр хүргэж байх

Оюунлаг сургуулийн зорилт:
 - 
Эх оронч, үндэсний үзэлтэй сурагчид
 - Сурагчдын сэтгэх ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, мэдээллийг олон талаас хүлээж авч, түүнийг төгс боловсруулах арга замд суралцуулж байх
 - Оюунлаг эерэг, зөв сэтгэлгээтэй сурагчид
 - Сурагчдыг амьдралын зөв зорилго, зорилт, тэмүүлэлтэй болгох

Бүтэц зохион байгуулалт


Удирдах зөвлөл

 № Үүрэг
Овог нэр
Хамрагдах нь
 1 Ахлагч Э.МандахнаранУдирдах зөвлөл
 2 Дэд ахлагч
 Х.ЦогтбилгүүндарьУдирдах зөвлөл
 3 Хяналт шалгалтын зөвлөлын ахлах
 Ө.ТүвшинбаярУдирдах зөвлөл, ХШЗ
 4 Зохицуулах зөвлөлын ахлах
 С.АлтангэрэлУдирдах зөвлөл, ЗЗ
 5 Хөгжлийн зөвлөлын ахлах
 Т.ДэлгэрмөрөнУдирдах зөвлөл, ХЗ