Эхлэл » 2012 9 - р сар 17 » Манай сургуулийн сурагч Ерөнхийлөгчөөс шагнал гардлаа
19:32 Манай сургуулийн сурагч Ерөнхийлөгчөөс шагнал гардлаа | |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Зарлиг ёсны дагуу уг өдөр "Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо. Уг арга хэмжээний үеэр манай сургуулийн 11а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь маань Монгол Улсын ерөнхийлөгч болон бусад хүндтэй хүмүүсээс Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг гардаж авсан юм. Сурагч Х.Цогтбилгүүндарь нь Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгээр өмнө нь 2009 онд шагнагдаж байсан ба 2 жилийн дараа ийнхүү дахин шагнагдаж байна. Тэрээр Оюунт Монгол аяныг анги, сургууль, нийслэл, улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд өндөр үүрэг, оролцоо гаргасан юм.
| |
|
Нийт сэтгэгдэл: 1 | ||||||
|