Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Лхагва, 2025-02-05
Эхлэл » Мэдээ, мэдээлэл
2012 - 2013 оны Эрдмийн баяр тэмдэглэх удирдамжид заасны дагуу сурагч бүр овог нэр, зорилго бүхий хуудас хэвлэн үзэгслэн гаргах ба эх загварыг эндээс татаж авна уу.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1720 | Нэмсэн: Tsogtoo | Нэмэгдсэн: 2013-05-04 | Сэтгэгдэл (0)

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Засаг даргатай уулзахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх "Хүүхдийн холбоо” болон, хөдөлмөр эрхлэдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвийн, хараа хяналтгүй хүүхдүүд гээд нийт 20 гаруй хүүхэд багачууд ирсэн байснаас манай сургуулийн сурагчид С.Алтангэрэл, Х.Цогтбилгүүндарь нар нийслэлийн хүүхэд багачууд, нийслэлийн хүүхдийн холбоог төлөөлөн оролцсон юм. 
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1889 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-09-17 | Сэтгэгдэл (0)

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Зарлиг ёсны дагуу уг өдөр "Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо. Уг арга хэмжээний үеэр манай сургуулийн 11а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь маань Монгол Улсын ерөнхийлөгч болон бусад хүндтэй хүмүүсээс Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг гардаж авсан юм. 
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1847 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-09-17 | Сэтгэгдэл (1)


Оюунт Монгол аяны ээлжит шилдэг уншигчдын тэмцээнд манай сургуулийн 9а ангийн сурагч О.Ундрал өрсөлдлөө.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1500 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-09-02 | Сэтгэгдэл (0)


Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай билээ. Тэрбээр 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу өнөөдөр 10.00 цагаас "Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заасан бөгөөд уг хичээлд манай сургуулийн сурагч анх удаа Монгол Улсын мянга мянган хүүхэд багачуудыг төлөөлөл оролцож, эрхэм ерөнхийлөгчөөс анхны асуултыг асуусан билээ.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1680 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-09-02 | Сэтгэгдэл (0)


Хичээлийн шинэ жилийн нээлт 9 сарын 1 нд болох уу? 9 сарын 3нд болох уу? гэсэн асуулт сурагчдын маань дунд нэлээдгүй их байгаа учир сурагчдын зөвлөл нь хариу бичиж байна.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1421 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-08-30 | Сэтгэгдэл (0)


Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах,  хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн "Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн X Их Наадам”-ыг манай 45 - р дунд сургуулийн багш нар уг урилгаар үзэж сонирхон хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө орон орны хүүхдүүдийн гайхалтай урлагийн тоглолт үзэж сэтгэлээ баясгалаа. 
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1386 | Нэмсэн: SOUZ | Нэмэгдсэн: 2012-08-28 | Сэтгэгдэл (0)

Мөрөөдлийн түлхүүр өсвөр үеийнхний хөдөлгөөн "Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлж, Улаанбаатар хотоос 37 км зайд байрлах Тэрэлжийн гүүрний ойролцоох талбайг 8 сарын 15 ны өдөр цэвэрлэсэн. Энэхүү аянд 200 гаруй хүүхэд, залуус нэгдэж таван баг болцгоон, нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Энэхүү аянд манай сургуулийн 2 сурагч зохион байгуулагч, чиглүүлэгч багшаар ажиллаж, мөн  2 сурагч хатан туул голоо инээмсэглүүлэхэд гар бие оролцсон.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1280 | Нэмсэн: Tsogtoo | Нэмэгдсэн: 2012-08-23 | Сэтгэгдэл (0)


45 - р дунд сургуулийн 10а ангийн сурагчид цөмийн хог хаягдал, атомын цахилгаан станцын талаар судалгаа, мэдээлэл цуглуулж уг ангийн төлөөлөл сурагчид 4 сарын 26 ны өдөр "Цөмийн аюулгүй Монгол орны төлөө" хөдөлгөөны зохион байгуулсан "Бүү Март! Бүү Давт! 426 жагсаал" - т идэвхтэй оролцлоо.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 12986 | Нэмсэн: Aagii | Нэмэгдсэн: 2012-04-30 | Сэтгэгдэл (1)


1 жилийн хугацаанд өрнөөд буй Оюунт Монгол аянд манай сургууль маш идэвхтэй сайн оролцож, манай сургуулийн сурагч, Манлайлал номын бүлгэмийн дэд ахлагч Х.Цогтбилгүүндарь Оюунт Монгол аянд хамрагдсан Монголын мянга мянган сурагчдыг төлөөлөн 2012 оны 4 сарын 14нд болсон аяны хуралд оролцон Оюунт Монгол аяныг цааш үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж, аяны тухай үзэл бодлоо индрээс хүргэлээ.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 763 | Нэмсэн: Aagii | Нэмэгдсэн: 2012-04-15 | Сэтгэгдэл (0)

1 2 »