Эхлэл » 2012 4 - р сар 30 » Цөмийн хог хаягдал, АЦС - ийн эсрэг тэнцлээ!
20:11 Цөмийн хог хаягдал, АЦС - ийн эсрэг тэнцлээ! | |
"Цөмийн аюулгүй Монгол орны төлөө" хөдөлгөөнөөс цөмийн энерги ашиглалтын талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.Энэ сарын 26-нд "Бүү март, Бүү давт" сэдэвт жагсаалыг 1986 оны 4-р сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч, хүн төрөлхтөнд аюул гамшиг тарьсан өдрийг, энэ аймшигт үйл явдлыг эргэн сануулах, ард иргэдийг Атомын цахилгаан станцын хор аюулаас сэрэмжлүүлэх, эрх баригчдад энэхүү алдааг эх орондоо бүү давтаач гэсэн сануулга өгөх, тухайн асуудалд иргэдийн санал бодлыг сонсох, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгууллаа. Тус хөдөлгөөн 14 цагаас УИДэлгүүрийн урд талын Битлезийн хөшөөтэй талбайд нээлтээ хийж цөмийн хаягдалыг хийдэг шар торхийг нүдэж, чанга яригчаар олон нийтэд хандан мэдээлэл хийсээр Сүхбаатарын талбайд 15:30 минутанд ирж, цугларсан иргэдэд хандан мэдэгдэл хийж, холбогдох материалуудыг тараалаа. Тус арга хэмжээнд Байгаль орчны ТББ-ууд, "Цөмийн эсрэг хөдөлгөөн" фэйсбүүкийн залуучууд оролцсон юм. (Уг жагсаалд оролцсон 10а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, С.Алтангэрэл, Э.Баясгалан нар) | |
|
Нийт сэтгэгдэл: 1 | ||||||
|