Эхлэл » 2012 3 - р сар 5 » 10а анги төрийн соёрхолт зохиолч Д.Гармаа гуйтай уулзав
22:38 10а анги төрийн соёрхолт зохиолч Д.Гармаа гуйтай уулзав | |
"Морьтой ч болоосой”, "Хөхөө гэрлэх дөхлөө” кино, "Харуул Алтай”,
"Цагаан булаг” зэрэг олон роман, хүүхдийн "Хөгжөөнтэй туужууд”, "Галт
уул сэтгэхийн цагт” зэрэг олон бүтээлээрээ олны танил болсон Төрийн
шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
Д.Гармаа гуайтай 45 - р дунд сургуулийн тэргүүний10а ангийн сурагчид уулзаж чөлөөтэй ярилцав. 45 - р дунд сургуулийн Манлайлал сурагчдын номын бүлгэм Оюунт Монгол аяны ах эгч нартай хамтран Д.Гармаа гуайтай уулзах уулзалт зохион байгуулж сургуулийн тэргүүний анги болох 10а ангийн хамт олон уулзаж чөлөөтэй хүссэн асуултаа тавьж, номын үр шим, гавьяатын номтой салшгүй холбоотой бага нас, ирээдүйн Оюунт Монгол улс, Оюунт Дэлхийн тухай ярилцав. Эцэст нь төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Гармаа гуай асууж буй асуулт нь маш гэгээлэг, оюунлаг, хурц байсныг хэлж 10а ангийн сурагчдад урмын үг хайрласан сайхан өдөрлөг боллоо. | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |