Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Лхагва, 2025-06-18
Эхлэл » 2012 » 3 - р сар » 24 » “Хатан туул ба Цаг хугацаа” аянд манай сургуулийн сурагчид оролцлоо
19:44
“Хатан туул ба Цаг хугацаа” аянд манай сургуулийн сурагчид оролцлоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хотод оршин суудаг 1.2 сая иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голыг хамгаалах зорилготой "Хатан туул ба Цаг хугацаа” аяныг "Ногоон суваг”-аас зохион байгуулсан билээ. Энэхүү аян нь  Дэлхийн усны өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ  явагдаж байна. 2006 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар жил бүрийн 3-р сарын -22 нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж ирсэн бол энэ жил анх удаа олон нийтийн массыг хамарсан "УС БА ОРШИХУЙН ТӨЛӨӨ АЛХАЦГААЯ” уриан дор арга хэмжээг Монголын Ногоон суваг, Усны газартай хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Туул голын усны дээжийг авч Улаанбаатар хотын төв талбай хүртэлх  3,5 км газарт  3000 хүнээр дамжуулан  туулийн усыг  буухиалахын хажуугаар туул голыг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болоход зориулж 200 мянга гаруй олон нийт саналын хуудсыг  тус арга хэмжээний үеэр хамтад нь БОАЖЯ- сайд Д.Цогтбаатар болон Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нарт туулийн усыг ёсчлон гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд манай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 - р дунд сургуулийн сурагчид (8а ангийн сурагч А.Дарьсүрэн, Б.Ундрал; 10а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, С.Алтангэрэл) идэвхтэй оролцсон юм.


Уг үйл ажиллагаанд Хатан туулийнхаа төлөө идэвхтэй оролцсон манай сургуулийн сурагчид


Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхдийн Төлөө газрын ах эгч нар, Нийслэлийн хүүхдийн төлөөллүүдийн хамт

Category: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 19927 | Нэмсэн: Tsogtoo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]