Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Мягмар, 2025-02-11
 
- СУРАГЧДЫН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА
- СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛ -

45 – р дунд сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн манлайлан, удирдагч сурагчдын өөрийн удирдлагын дээд байгууллага юм

Эрхэм зорилго
Сургуулийн сурагчдын нийгмийн амьдралын оролцоо, хөгжлийг бодитой дээшлүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн хүрээнд болон амьдарч буй орчиндоо шийдвэр гаргах эрх, үүргийг хангах, тэнцвэржүүлэх

Зорилт
 - Шийдвэр гаргах төвшинд хүүхдийн бодит оролцоог бий болгож нийгмийн идэвхтэй сурагчдын төлөвшүүлэх
 - Хүүхдийн хөгжил, хүүхдийн эрхийг хүүхэд хүүхдийн төлөө байр сууриас хангах, батжуулах.

Бүтэц, зохион байгуулалт

  Үүрэг    Сурагчийн нэр   Анги   Хамрагдах
 1СӨУЗ - ийн дарга  Х.Цогтбилгүүндарь10А
Удирдах зөвлөл 
 2Нарийн бичиг  Б.Жавхлантөгс9В Удирдах зөвлөл 
 3Ерөнхий зөвлөх  И.Адъяа11А Удирдах зөвлөл 
 4Соёл хөгжлийн албаны ахлах  Бо.Тэлмэн 9Б Удирдах зөвлөл, СХА 
 5Нийгэм эрх зүйн албаны ахлах  С.Хандаа
Удирдах зөвлөл, НЭЗА 
 6Олон нийттэй харилцах албаны ахлах  Э.Мандахнаран10А Удирдах зөвлөл, ОНХА 
 7Соёл урлаг, хөгжлийн зөвлөх   З.Мөнхжин10АСоёл - Хөгжлийн алба
 8Соёл хөгжлийн албаны гишүүн  Б.Гүндсамбуу10В Соёл - Хөгжлийн алба 
 9Соёл хөгжлийн албаны гишүүн    Т.Мөрөнтамир9Г Соёл - Хөгжлийн алба 
 10Соёл хөгжлийн албаны гишүүн   Ү.ЭнхбаярСоёл - Хөгжлийн алба 
 11Нийгэм эрх зүйн албаны гишүүн  С.Алтангэрэл10А Нийгэм - Эрх зүйн алба 
 12Нийгэм эрх зүйн албаны гишүүн   П.Дуламсүрэн9А Нийгэм - Эрх зүйн алба 
 13Нийгэм эрх зүйн албаны гишүүн   А.Энх - амгалан10Б Нийгэм - Эрх зүйн алба 
 14Олон нийттэй харилцах албаны гишүүн  Э.Баясгалан10ВОлон нийттэй харилцах алба 
 15Олон нийттэй харилцах албаны гишүүн  Б.Мөнхзаяа10БОлон нийттэй харилцах алба  
 16Олон нийттэй харилцах албаны гишүүн   Ө.Түвшинбаяр10А Олон нийттэй харилцах алба  


Сурагчдын зөвлөлийн гишүүдийн хүлээх эрх, үүрэг
 - СӨУЗ - ын гишүүд нь сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн даргыг сонгох, сурагчийг тодорхойлон сургуулийн захиргаанд санал болгох эрх үүрэгтэй
 - СӨУЗ - ын даргын шийдвэрийг хүндэтгэн даган, биелүүлэх үүрэгтэй эрх үүрэгтэй
 - СӨУЗ - ын хийж буй ажлын талаар багш, сурагчдад мэдээ мэдээллийг хүргэх эрх үүрэгтэй
 - Сурагчдын санал бодол, гомдол зэргийг СӨУЗ - ын даргад танилцуулж, мэдээлэх үүрэгтэй
 - Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн хийх ажлыг батлах болон шинээр санаачлаг гаргах эрхтэй
 - Албатуудын хурал, нэгдсэн хурал, ээлжит бус хурал, уулзалтад таслалгүй оролцох үүрэгтэй