Эхлэл » 2012 8 - р сар 23 » Туул голоо инээмсэглүүлэх аянд манай сургуулынхан
18:48 Туул голоо инээмсэглүүлэх аянд манай сургуулынхан | |
Мөрөөдлийн түлхүүр өсвөр үеийнхний хөдөлгөөн "Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлж, Улаанбаатар хотоос 37 км зайд байрлах Тэрэлжийн гүүрний ойролцоох талбайг 8 сарын 15 ны өдөр цэвэрлэсэн. Энэхүү аянд 200 гаруй хүүхэд, залуус нэгдэж таван баг болцгоон, нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Энэхүү аянд манай сургуулийн 2 сурагч зохион байгуулагч, чиглүүлэгч багшаар ажиллаж, мөн 2 сурагч хатан туул голоо инээмсэглүүлэхэд гар бие оролцсон. Энэхүү аяныг зохион байгуулалцсан 2 сурагч бол 11а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, С.Алтангэрэл нар юм. Уг сурагчид нь Нийслэл хотынхоо мянга мянган сурагчдын төлөөлөн Нийслэлийн Хүүхдийн Холбоонд ажилладаг ба уг Мөрөөдлийн түлхүүр өсвөр үеийн манлайлагчдын хөдөлгөөний анхдагч гишүүд юм. Манай сургуулийн 2 сурагч аяны өдөр тус тусдаа 30 гаруй хүүхэд, залуусаас бүрдсэн 2 баг удирдаж, багуудын чиглүүлэгч багшаар ажилласан билээ. Мөн энэхүү аянд хатан туул голоо инээмсэглүүлэхэд гар бие оролцсон 2 сурагч бол мөн 11а ангийн сурагчид болох Д.Тулга, Х.Намуун нар юм. ![]() Мөрөөдлийн түлхүүр хөдөлгөөний энэхүү логоны загварыг манай сургуулийн сурагч, сурагчдын зөвлөлийн дарга Х.Цогтбилгүүндарь гаргаж, хийсэн.
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |