Нэвтэрсэн---->, Зочин! Бүртгүүлэх RSS

45 - р дунд сургуулийн сурагчдын вебсайт

Баасан, 2025-12-19
Эхлэл » 2012 » 3 - р сар » 24

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын ногоон суваг ТББ болон бусад байгууллага, хувь хүмүүсийн оролцоотой 3 сарын 24 - ны өдөр "Хатан туул ба Цаг хугацаа” аяны өдөрлөгийг зохион байгуулж Туул голын усны дээжийг авч Улаанбаатар хотын төв талбай хүртэлх 3,5 км газарт  3000 хүнээр дамжуулан туулын усыг  буухиалуулахын хажуугаар туул голыг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болоход зориулж 200 мянга гаруй олон нийт саналын хуудсыг авсан үйл ажиллагаа болж уг үйл ажиллагаанд манай сургуулийн сурагчид идэвхтэй оролцлоо.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 20282 | Нэмсэн: Tsogtoo | Нэмэгдсэн: 2012-03-24 | Сэтгэгдэл (0)


Манай сургуулийн 10а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь, Нийслэлийн Хүүхдийн Холбооны тэргүүн Б.Намуунцэцэг нар нийслэлийн төдийгүй нийт Монгол хүүхдүүдийн дуу хоолой болж Эрүүл Мэндийн Яамны Дэд Сайд Ж.Цолмон, ДЭМБ - ын Монгол улс дахь төлөөлөгч Р.Виват болон бусад сүрьеэ өвчинтэй тэмцэхтэй зорилго шулуудсан мэргэжлийн хүмүүсийн хамт хэвлэлийн бага хуралд оролцож Монголын нийт хүүхдүүдийнхээ өмнөөс "Бид сүрьеэгүй Монгол амьдармаар" байна хэмээн уриалан, хүслээ.
Ангилал: Мэдээ, мэдээлэл | Үзсэн: 1617 | Нэмсэн: Aagii | Нэмэгдсэн: 2012-03-24 | Сэтгэгдэл (0)