Манай сургуулийн 10а ангийн сурагч С.Алтангэрэл, Х.Цогтбилгүүндарь нар Нийслэл Улаанбатар хотынхоо мянга мянган хүүхэд, багачуудаа төлөөлөн 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Дэлхийн Зөн ОУБТГ, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран Найрамдал ОУХАТ – д 5 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” ерөнхий зорилготой "Хүүхэд насаа хайрлая” үндэсний хэмжээний VI чуулган, "Инээж буй хүүхэд” хүүхдийн XI чуулганд идэвхтэй, санаачилгатай оролцож дуу хоолойгоо хүргэлээ.