Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Засаг даргатай уулзахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх "Хүүхдийн холбоо” болон, хөдөлмөр эрхлэдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвийн, хараа хяналтгүй хүүхдүүд гээд нийт 20 гаруй хүүхэд багачууд ирсэн байснаас манай сургуулийн сурагчид С.Алтангэрэл, Х.Цогтбилгүүндарь нар нийслэлийн хүүхэд багачууд, нийслэлийн хүүхдийн холбоог төлөөлөн оролцсон юм.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Зарлиг ёсны дагуу уг өдөр "Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо. Уг арга хэмжээний үеэр манай сургуулийн 11а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь маань Монгол Улсын ерөнхийлөгч болон бусад хүндтэй хүмүүсээс Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг гардаж авсан юм.
|
|