2012 - 2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН СУРАЛЦААРАЙ!
"Хүүхдийн оролцоо - Хөгжлийн үндэс"
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЮНЕСКО - ийн холбоот 45 - р дунд сургуулийн
СУРАГЧДЫН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ВЕБСАЙТ
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН СУРАЛЦААРАЙ!
"Хүүхдийн оролцоо - Хөгжлийн үндэс"
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЮНЕСКО - ийн холбоот 45 - р дунд сургуулийн
СУРАГЧДЫН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ВЕБСАЙТ
2012 - 2013 оны Эрдмийн баяр тэмдэглэх удирдамжид заасны дагуу сурагч бүр овог нэр, зорилго бүхий хуудас хэвлэн үзэгслэн гаргах ба эх загварыг эндээс татаж авна уу. |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Засаг даргатай уулзахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх "Хүүхдийн холбоо” болон, хөдөлмөр эрхлэдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвийн, хараа хяналтгүй хүүхдүүд гээд нийт 20 гаруй хүүхэд багачууд ирсэн байснаас манай сургуулийн сурагчид С.Алтангэрэл, Х.Цогтбилгүүндарь нар нийслэлийн хүүхэд багачууд, нийслэлийн хүүхдийн холбоог төлөөлөн оролцсон юм. |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Зарлиг ёсны дагуу уг өдөр "Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо. Уг арга хэмжээний үеэр манай сургуулийн 11а ангийн сурагч Х.Цогтбилгүүндарь маань Монгол Улсын ерөнхийлөгч болон бусад хүндтэй хүмүүсээс Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг гардаж авсан юм. |
Мэргэжил сонголт, ирээдүйн талаар тодорхой өгүүлсэн О.Болормаа эгчийн бэлтгэсэн маш хэрэгтэй зөвөлгөөг та бүхэндээ хүргэж байна. Мэргэжлээ зөв сонгоно гэдэг нь сурагч бидний хувьд нэн чухал зүйл билээ. Тиймээс та бүхэн заавал уншаарай. |
|
Хичээлийн шинэ жилийн нээлт 9 сарын 1 нд болох уу? 9 сарын 3нд болох уу? гэсэн асуулт сурагчдын маань дунд нэлээдгүй их байгаа учир сурагчдын зөвлөл нь хариу бичиж байна. |
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна тиймээс сурагчдын зөвлөл нь сурагчиддаа зориулан "Раффлес" болон "Хартфорд"-ын Боловсролын форумаар сурагчдад зориулан гаргасан "АМЖИЛТТАЙ САЙН СУРАЛЦАХ"сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараахь зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно.Сурагч бидний хамгийн чухал зүйл бол амжилттай сайн суралцаж, өөрийн хүссэн их дээд сургуульдаа орох билээ. Тиймээс та бүхэн маань энэхүү энгийн, сонирхолтой зөвөлгөөг заавал уншаарай. |
Мөрөөдлийн түлхүүр өсвөр үеийнхний хөдөлгөөн "Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлж, Улаанбаатар хотоос 37 км зайд байрлах Тэрэлжийн гүүрний ойролцоох талбайг 8 сарын 15 ны өдөр цэвэрлэсэн. Энэхүү аянд 200 гаруй хүүхэд, залуус нэгдэж таван баг болцгоон, нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Энэхүү аянд манай сургуулийн 2 сурагч зохион байгуулагч, чиглүүлэгч багшаар ажиллаж, мөн 2 сурагч хатан туул голоо инээмсэглүүлэхэд гар бие оролцсон. |